
Залуу Эдийн Засагч Клубын тухай
Залуу эдийн засагч клуб нь өөрсдийн эдийн засгийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй оюутан залуус, залуу удирдагч хүн бүрт зориулсан интернэтэд суурилсан клуб юм. Клуб нь өөрсдийн вебсайтаар дамжуулан мэдээ мэдээлэл хүргэх, мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар гишүүдийн болон олон нийтийн эдийн засгийн боловсролыг дэмжих, оролцоог идэвхжүүлэх зорилготой ажилладаг. Манай клуб нь эдийн засгийн шинжлэх ухааны бүхий л ойлголт, үүнд эдийн засгийн үндсэн ойлголтууд, онол, туршлага, нийгэмд тулгараад буй эдийн засгийн холбогдолтой асуудлуудын талаар вебсайт дээрээ нийтлэн мэдээлдэг ба улмаар гишүүд, сонирхогчдын хоорондын санал бодлоо солилцох гол гүүр болох зорилготой.
Клуб нь анх 2001 онд ХБНГУ-н Хайделберг хотод эдийн засгийн чиглэлээр их дээд сургуульд суралцдаг оюутнуудын санаачлагаар байгуулагдсан бөгөөд тухайн үед и-мэйл лист, вебсайтаар дамжуулан гишүүд хоорондоо харилцдаг байсан. 2010 оноос үйл ажиллагаагаа шинэ түвшинд эхлүүлэн, шинэ вебсайттайгаар залуу оюутнууд, судлаач, сонирхогч, сэтгүүлчдэд чиглэсэн мэдээлэл түгээх зорилготойгоор ажиллаж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол улсын хөгжил, эдийн засагт хүн бүрийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх, эдийн засгийн боловсролыг дэмжих
АЛСЫН ХАРАА
Гишүүд, сонирхогч, дэмжигч хоорондын санал бодлоо солилцох гол гүүр болон хүн бүрийн өдөр тутмын орох дуртай, буух дуртай өртөө болох




- солилцооны хэрэгсэл
- өртгийг хадгалах, үнэ цэнийг тодорхойлох
- өртгийн хэмжүүр
Мөнгө гэдэг бол дээрхи чиг үүргүүдийг гүйцэтгэж буй бүх эд зүйлс юм.
- солилцох хэрэгсэл Мөнгөөр та идэх уух юм, өмсөх хувцас, эд зүйл худалдаж авч болно, мөн та эдгээр барааг үйлдвэрлэхийн тулд тодорхой хэмжээний мөнгийг зарцуулна. Жишээ нь ажилчинд цалин тавьж ө...
(2010 оны эхний 5 сарын байдлаар)
I. Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээнд амьд төрсөн хүүхдийн тоо 2010 оны эхний 5 сарын байдлаар 27957 болж, өмнөх оны мөн үеийнхээс 149 хүүхдээр, амаржсан эх 27854 болж, 127 эхээр буюу 0.5 хувиар тус тус нэмэгджээ.
Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2010 оны эхний 5 сарын байдлаар 1000 хүн амд ногдох төрөлт 10.1, нас баралт 2.7, хүн амын ерди... 











